Баасан гаригийн өглөө бүр Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар “Өглөөний шинэ санаа“ цахим уулзалтад оролцдог билээ. Энэ уламжлалаар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож байна.Эдийн засгийн хөгжлийн сайдтай холбогдохыг хүссэн иргэд www.zasag.mn сайтад холбогдож, цахим шуудан, мессенжер, Facebook болон Twitter хуудсаар дамжуулан санал хүсэлт, асуултаа илгээж, хариулт авах боломжтой. Энэ уулзалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг санаачилсөн бөгөөд өмнө нь Эрчим хүчний сайд М.Сономпил оролцсон юм. Цахим уулзалт 10.00 цагт дуусна.
Т.Гэрэл


















































