Нийслэлийн хэмжээнд энэ сарын 31-ний өдрийг "Автомашингүй өдөр" болгож байгаа билээ. Энэ өдөр 10.00-17.00 цагийн хооронд зарим хэсгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөөнөөс дотогш зам хамаарагдах аж. Энэ өдөр нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн дугаартай тээврийн хэрэгслүүдэд тус хязгаарлалт хамаатай. Харин тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарахгүй юм байна.

Т.Хулан
Сэтгэгдэл (1)