Өнөөдөр “Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр”

Автомашингүй өдрийг угтсан 7 хоног энэ сарын 24-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Энэ жилийн "Автомашингүй өдөр" нь “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байна. Өчигдөр “Явган алхалт, хөдөлгөөнийг дэмжих өдөр” болж, иргэд “10,000 алхам” мини аялалыг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” бөгөөд Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартаа дуут дохио дуугаргахгүй, дүрмээрээ соёлтой явахыг уриалж байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn