Монгол Улсын иргэн П.Сэрсмээ Үндсэн хуулийн Цэц, УИХ, Ерөнхийлөгч нар
хандан өргөдөл гаргахаар болжээ. Тэрээр Шадар сайд Д.Тэрбишдагвыг хууль
бусаар Онцгой байдлын ерөнхий газрын даргыг томилж, хурандаа цол олгосон
нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна.

Шадар сайд Д.Тэрбишдагвыг хууль бусаар Онцгой байдлын ерөнхий газрын
даргыг томилж, хурандаа цол олгосон хэмээн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн иргэн П.Сэрсмээ Үндсэн хуулийн Цэц, УИХ, Ерөнхийлөгчид хандан өргөдөл гаргажээ.
Өргөдөлдөө, Шадар сайд Д.Тэрбишдагвын Т.Дуламдоржид цол олгосон нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д Засгийн газар “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн заалтуудтай нийцэхгүй байна гэжээ. Тиймээс Үндсэн хуулийн Цэц, УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар энэ асуудлыг нягтлан үзэж, Т.Дуламдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын даргаар томилсон Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн байна.