Лениний музейн асуудлыг хянуулах хүсэлт гаргаад байсан. Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүх, шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хийхээр товложээ. Нийслэлийн шүүхээс МАН-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилон ирүүлж, хүсэлтийг гардан авах тухай албан бичиг явуулсан ч одоогийн байдлаар хариу ирүүлээгүй байгаа аж.Лениний музейг үлэг гүрвэлийн музей болгон ашиглах Засгийн газрын шийдвэр гарсан ч тус барилгыг МАН-ын удирдлагууд хүлээлгэж өгөхгүй байгаа.
Тодруулбал, Засгийн газраас тус музейг үлэг гүрвэлийн байр болгохоор тогтоол гаргасаны дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Төрийн өмчийн хорооноос МАН-д музейн барилга, үзмэрийг хүлээлгэж өгөхийг хүссэн албан бичиг гурван ч удаа явуулсан. Харин одоог хүртэл албан бичигт хариулж, музейг хүлээлгэж өгөөгүй учраас албаныхан тухайн үед гарч байсан шүүхийн шийдвэрийг нягтлуулж, музейг хүлээж авахыг яаравчлуулж байгаа нь энэ юм.
Лениний музейг анх 1967 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Шинжлэх ухааны академи байгуулж байсан баримт бий гэнэ. Ингээд музейг барих, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх, үзмэрүүдийг худалдаж авахад 1974-1980 онд улсын төсвөөс санхүүжүүлж байжээ. Үүнээс хойш Намын түүхийн институт хүлээн авч, ашиглагчийн статустай болсон бөгөөд МАН одоог хүртэл ашиглаж байгаа аж. Тиймээс уг музейг төрийн хөрөнгөөр боссон гэж үзэж байгаа юм. Тиймээс уг музейн барилгыг тавдугаар сарын 18-нд болдог Дэлхийн музейн өдрөөс өмнө хүлээж авч, ашиглалтад оруулах зорилготой байгаа аж.
Т.Хулан




















































