Өнгөрсөн амралтын өдрөөр хүн амины хэрэг цөөнгүй гарчээ. Тодруулбал,
Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд 32 настай Н архидан согтуурч,
хамтран амьдрагч Д-г хүйтэн мэсээр гэмтээж, амь насыг хөнөөсөн байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр хүн амины хэрэг цөөнгүй гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд 32 настай Н архидан согтуурч, хамтран амьдрагч Д-г хүйтэн мэсээр гэмтээж, амь насыг хөнөөсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд 27 настай эмэгтэй Э, 28 настай эрэгтэй Э нар хоорондоо маргалдсаны улмаас нэг нь унаж нас барсан байна. Тэд хоорондоо ноцолдож байгаад зургаан давхраас унаж нас баржээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд рекламны самбар буулгаж байсан 25 настай залуу амиа алдсан байна. Түүнийг самбар буулгаж байх үед кран тасарч амиа алджээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)