
Тэрээр ярихдаа,"Миний бие энэ сарын 07-нд архивын лавлагаа авахаар Цэргийн архивыг зорьсон юм. Цэргийн архивын гаднах жижүүр "Архив өнөөдөр дотоод ажилтай, үйлчлэхгүй" гээд халгаасангүй. Цагийн хуваарийг нь харвал 2, 4 өдөр дотоод ажилтай гэсэн байв. Уг нь Шинэчлэлийн Засгийн газар нээлттэй байя гэсэн уриатай ажиллаж байгаа. "Дотоод ажилтай" гэсэн нэрийн дор ажил хийдүүлэх хүнд суртлыг халвал яасан юм бэ. Архивын нөхдүүдийн хувьд "Архи уудаг" өдөр бололтой шүү. Иргэдэд үйлчлэх хүмүүс ажлын цагаар "Дотоод ажилтай" хэмээн бор дарс хүртдэгт хариуцлага үүрүүлбэл яасан юм бэ. Шинэхэн генерал Болдбаатар та Архивын газраараа орж, цэргийн архиваа өөд нь татахгүй бол болохгүй нь ээ. Иргэдэд дуртай үедээ үйлчилдэг, хүнд сурталтай, хөшүүн байгууллагын нэг нь Цэргийн архивын газар болох нь байна шүү сайд, дарга нараа гэдгийг танай сайтаар уламжлах гэсэн юм" гэв.
Т.Хулан
Сэтгэгдэл (8)