ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Бригадын
генерал Т.Дашдэлэгийг АТГ-аас албан тушаал, эрх мэдлээ урвуулан
ашигласан гэх үндэслэлээр цагдан хориод байсан.

ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан Бригадын генерал Т.Дашдэлэгийг АТГ-аас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр цагдан хориод байсан. Гэвч баттай эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг хэд хоногийн өмнө батлан даалтад гаргасан байна. Харин түүнтэй хамт хоригдсон “Ургамал ЗМ” компанийн захирал Ж.Бямбаноров батлан даалтад гаргасан эсэх нь тодорхойгүй байна.
Тэднийг байлдааны онгоцны гол эд ангиудыг БНАСАУ-д худалдсан, зэвсгийн наймаанд холбоотой байж болзошгүй гэх хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж шалгаж байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)