
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хорих 461 дүгээр ангид шатан, түлэгдсэн хэрэг олны анхаарлыг татаж байна. ШШГЕГ-аас түүнийг өөрийгөө шатаахыг завдсан гэх мэдээллийг өгсөн ч Баавар “цахилгааны гэмтлээс гал гарсан” гэж мэдэгдсэн юм. Мөн галыг гаднаас ямар нэгэн зохион байгуулалттайгаар гаргасан хэмээн үзэж байгаа аж. Тиймээс өнөөдөр Бааварын ар гэрийнхэн мэдээлэл хийхээр болжээ. Хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.30 цагаас болно.
Б.Чимэг