Реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажил 4-р сарын 25 хүртэл үргэлжилнэ

Энэ сарын 8-21-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18 497 мэдээлэл хүлээн авч, 706 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 633 нэгж буюу 3.5 хувиар, гэмт хэрэг 52 нэгж буюу 7.9 хувиар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт “Монгол цэргийн өдөр” тохиож, уг баярыг олон нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлжээ. Мөн нийслэлийн Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 483 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн хэргийн шинжтэй 186, осол, зөрчлийн шинжтэй 297 дуудлаганд очиж, Улаанбаатар хотын гудамж замд хяналт тавьж, нийт 21537 тээврийн хэрэгсэл шалгаснаас 17 780 зөрчил илрүүлж, 14 068 хүнд 67.695.000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 28% хувиар өссөн үзүүлэлтэй байна гэлээ. Харин НОБГ, гамшиг ослын 120 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 102, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 18 дуудлага байжээ. Гал түймрийн улмаас 2 хүн, уурхайн нурангид 1 хүн нас барж, гал түймэрт өртөж 7 хүн түлэгдэж, зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн 7 хүн эмнэлгийн анхан шатны тусламж авч, 3 хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас 33 хүний амийг аварсан байна.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn