зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бааварын түлэгдсэн тухайд хэн ямар тайлбар хийв?

2013-3-26
0
ЖИРГЭХ
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар өнгөрсөн бямба гаригт хорих ангийн камерт шатаж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Хэргийн талаар ШШГЕГ болон Баавар өөр өөр тайлбар хийж буй.
     Snapshot_2013-03-25_174038ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоригдож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч асан Баавар өнгөрсөн бямба гарагт хорих ангийн камерт шатаж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Хэргийн талаар ШШГЕГ болон Баавар өөр өөр тайлбар хийж буй. Тодруулбал, ШШГЕГ “Баавар өөрийгөө шатаахыг завдсан” хэмээн мэдэгдсэн бол Баавар “Цахилгааны гэмтлээс гарсан галаас болж, өнөөдөр би ийм байдалтай байна” хэмээн мэдэгдээд байгаа юм. Ингээд Бааварын талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Н.Оргодол: Миний хүүг яагаад шатаасныг ойлгохгүй байна

Бааварын ээж Н.Оргодол “Биеийн байдал нь муу. Хоёр хоног ухаангүй байсан. Өчигдрөөс эхлэн гуурсаар шингэн юм ууж байна. Хар нүүрс шиг юмаар бөөлжөөд байгаа. Унталтын байдалтай л байна. Яагаад миний хүүг шатаах болсныг ойлгохгүй байна. Хүүг маань амиа хорлохоор ийм алхам хийсэн хэмээн хэвлэлээр бичиж байна. Миний хүү амиа хорлох хүн биш. Миний дөрөв дэх хүүхэд. Өөрөө ажил төрөлтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Яагаад ийм ташаа мэдээлэл гаргаж байгааг ойлгохгүй байна” гэлээ.

Ш.Уранчимэг: Миний дүү “Эгчээ миний байдал ийм байна. Би ийм хэрэг хийх хүн мөн үү” гээд уйлж байна

Бааварын эгч  Ш.Уранчимэг “Хэвлэлээр дүүг маань өөрийгөө шатаасан хэмээн бичээд байна. Дүү маань өөрийгөө шатаах хүн биш. Өнөөдөр миний дүү “Эгчээ миний байдал ийм байна. Би ийм хэрэг хийх хүн мөн үү” гээд уйлж байна. Миний дүү амьдралтай, ажилтай хүн. Хорих 461 дүгээр ангийнханд үнэхээр гомдож байна. 15-20 минутын турш амь тэмцэн орилж байхад албан хаагчид нь туслаагүйд үнэхээр гайхаж бас гомдож байна. Дүү маань өчигдрөөс хоёр хөл дээрээ зогсож, өөрөө бие засаж байна. Энэ хэргийг үнэн зөвөөр тогтооно гэдэгт найдаж байна. Би дүүгээ сэтгэлийн тэнхээтэй байж өвчнөө ялан дийл гэж хэлсэн. Хэн шатаасан гэдгийг эмнэлгийн байгууллага шийдэхгүй. Цагдаагийн байгууллага тогтооно гэж эмнэлгийн зүгээс тайлбарласан” гэв.

Л.Баттогтох: Хэрэг гарах үед камер ажиллаагүй гэсэн

DSC_0104Ингээд түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодруулав.

-Хэргийн талаар тодруулахгүй юу. ШШГЕГ-аас “Баавар өөрийгөө шатаахыг завдсан” хэмээн мэдэгдээд байгаа?

-ШШГЕГ-ын буруутай үйл ажиллагаанаас болж, өнгөрсөн бямба гарагт хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Баавар шатаж түлэгдсэн хэрэг гарсан. Гэтэл ШШГЕГ-аас өөрийгөө шатаахыг завдсан гэх ташаа мэдээлэл цацаад байна.

-Хэзээ цагдан хоригдсон юм бэ?


-Энэ сарын 5-нд болох байсан шүүх хуралд тэрээр хоцорч ирсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл байдал үүссэн учраас цагдан хорьсон. Тэгээд хурлыг энэ сарын 25-нд буюу өчигдөр зарлаад байсан юм.

-Дараагийн хурлыг хэзээ товлосон бэ?

-Ирэх сарын 12-нд болно.

-Түүнийг ял эдлэхээс зугатаж амиа хорлохыг завдсан гэх?

-Бааварын хувьд Эрүүгийн тухай хуулийн 192.1-д зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх юм. Гэтэл хэвлэлээр түүнийг 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлнэ гэж бичээд байна. Тэрээр сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан. Тэгэхээр амиа хорлох хүн биш. Тэгээд ч хорих төв рүү ороход нүх сүвийг бүгдийг шалгадаг. Өчигдөр шүүх хурал хойшлоод би “Мөнгөн гүүр” эмнэлэгт очиход Ш.Батбаярын өрөөний гадаа хоёр хянагч байсан. Тэр хянагч нар миний бүх зүйлийг хурааж авсан. Тэгэхээр тэнд ямар нэгэн биет авч явах ямар ч нөхцөл байхгүй.

-Биеийн байдал нь одоо ямархуу байна?

-Ер нь маш муу байна. Зөвхөн гадна талдаа түлэгдсэн биш амьсгалын эрхтэн түлэгдсэн. Хажууд нь суухад өмхий үнэртэж байгаа.

-Хорих ангийн өрөө бүр камертай. Камерийг шалгаж үзсэн үү?

-Тухайн үед камер ажиллагаагүй байсан гэсэн. Эцсийн байдалд энэ бүхнийг шалгаж тогтооно. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар гав бороохой хэрэглэх журам байдаг. Монголд хорих ангид саатуулагдсан хүн галд шатсан анхны тохиолдол боллоо.

-Яагаад сахилгад орсон юм бол?


-Бааварын ярьснаар өнгөрсөн бямба гарагт цагдан хоригдсон хүмүүсийг зургаа зургаагаар нь усанд оруулсан. Тэрний хоёр дахь ээлжинд Батбаяр явж байсан. Гурав дахь ээлжийн зургаан этгээдийн нэг нөхөр бидэнтэй усанд ордоггүй гэж хэрүүл өдсөн гэсэн. Тэгээд Баавар амиа хамгаалсан юм билээ. Гэтэл долоон харгалзагч ирээд Бааварын гарыг гавалж, хөлийг нь дөнгөлсөн байсан.

-Галын дохиолол байдаг. 20 минут галд түлэгдэж байхад хуягууд мэдээгүй байна гэдэг сонин юм?


-Гал хэдэн минутад авалцахыг шинжээчид тогтооно. Хэдий хугацаанд шаталт явагдсан нь дүгнэлтээр гарна. Мэргэжлийн байгууллага тогтоох ёстой.

-Хоригдлуудаас гэрчийн мэдүүлэг авах уу?

-Хуулийн байгууллага шалгаж байна.

Д.Ганбат: Яаж амьд үлдсэнийг гайхаж байна

Мөн түүний хар тамхины хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Д.Ганбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-Та Бааварын хэрэгт хэзээнээс ажиллаж байгаа вэ?


-Ш.Батбаяртай би сүүлийн нэг жил хамтарч ажиллаж байна. Хүний төлөө сэтгэлтэй, жаахан сагсуу тийм л эр хүн.

-Таныг гал гарсан хэргийн газарт очсон гэсэн?


-Гал гарснаас хойш өрөөнд шатаж болох бүх юм шатсан байсныг эх сурвалж хэлсэн. Харин тэр дундаас яаж амьд үлдсэнийг гайхаж байна. Ар гэрийнхэнд нь баяр хүргэмээр байна. Ор, хана, төмөр бүгд улайссан байсан. Ийм нөхцөл байдалд гал хэдэн мөчид яаж авалцах вэ гэдгийг шинжээчид тогтооно. Эцэст нь бидэнд бодит үнэн л хэрэгтэй. Сахилгын арга хэмжээ авсан үед илүү хяналт тавих ёстой байсан. Өндөржүүлсэн бэлэн байдалд харах ёстой. Тэр хүмүүс үүргээ биелүүлж, цаг хугацаа хожсон бол өдийд ийм хохирол учрахгүй байсан. Түүнийг шүүх хурал хэрэг гардаг өдрийн маргааш болох байсан.

Б.Өлзийбат: Бааварыг гал гаргах хэрэгсэл авч орсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа

    Өмгөөлөгч болон ар гэрийнхэн зүгээс ийм тайлбар хийв. Тиймээс ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн дэд дарга Б.Өлзийбатаас хэргийн талаар тодрууллаа.

    -Бааварыг 15-20 минут шатаж байхад танай байгууллагын ажилчид ямар ч тусламж үзүүлээгүй гэж байна?

    -Галын дохиолол дуугарангуут л хорих ангийн харуул, хамгаалалтын бүрэлдэхүүн нэг минут ч хүрэхгүй хугацаанд очиж тусламж үзүүлсэн. Хэрэв 10-15 минут очоогүй, тусламж үзүүлээгүй бол тусгаарлах өрөө нь өөртөө гэмтэл учруулах боломжгүйгээр хийсэн зөөлөн материалтай  байсан учраас хүн амьд гарах боломжгүй байсан.

    -Баавар галыг цахилгааны гэмтлээс болж үүссэн гээд байгаа?

    -Шинжээчдийн дүгнэлт эцэслэн гараагүй байна. Тэгээд ч тусгаарлах өрөөнд цахилгаанаас үүдэлтэй гал гарах боломжгүй гэж бид үзэж байгаа. Гэрэл, цахилгаан, техник талаасаа бүрэн  хамгаалалттай, урьдчилан сэргийлсэн өрөө. Сэжигтнийг тусгаарласан өрөөнд паар ч юм уу өөрийн биедээ хор  хөнөөл хүргэчих эд зүйл байхгүй зориулалтын өрөө.

    -Тэгвэл хоригдож буй сэжигтэн ямарваа нэгэн мэс биедээ авдаггүй биз дээ?

    -Тийм. Гэхдээ түүнийг холбогдох байгууллагууд тогтоох байх. Ер нь Бааварыг гал гаргах хэрэгсэл авч орсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа.

-Ер нь камерийн бичлэгийг дэлгэж болох уу?

-Байгууллагын дотоод журмаараа хориотой.
Б.Чимэг









 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • ***** (202.55.191.35)
    Шинэ баригдсан шоронг телевизээр хальт харуулахад их л тохилог харагдаж байна лээ. Ядуухан орчинд амьдардаг хүмүүс бараг хүйтний улиралд шоронд байсан нь дээр санагдахаар. Бас бэлэн хоолтой. Ер нь хүмүүс орчныг нь сайжруулаад байхад л улам даврах юм даа. ШШГЕГ -ынхан хариуцлагагүй ажилласан юм шиг л сэтгэгдэл одоогийн байдлаар төрөөд байна. Шинжилгээний дүн гарахад бүх юм тодорхой болно биз.
    2013 оны 03 сарын 28 | Хариулах
  • ***** (202.170.69.69)
    heniih ni ch zow bai hun amidaaraa iim bolno gdg aimshig. ooriigoo iim bolgoson ch gsn horih buruutai.iimerhuu zuil bii bolohoos sergiilj l ter humuus toriin omnoos tend ajillaj bga bzde
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • ***** (202.70.40.210)
    heniihiig ni gargaad heniihiig ni gargadaggvi yum sdakuud neeree mungu erh medeltei hvnd l vilchilhiimaa
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • zochin (202.21.112.2)
    америйг дотоод журмын дагуу харуулах хориотой гэнэ! Энхбаяр гуан бичлэг яагаад гарсан болж байна
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • ? (141.156.46.237)
    Камерийг дотоод журмын дагуу харуулах хориотой гэнэ! eepИйгee шатаасан нь унэн юм бол айлгуй гаргачихаач, ёстой шаавуу? Яав?
    2013 оны 03 сарын 27 | Хариулах
  • l;j;nk (202.21.106.117)
    vnen ni oldoh bhaa
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • зочин (182.160.7.207)
    нээрээ л бааварыг шатаах хэнд ашигтай юм, өөрт нь л шалтгаан байсан байх гэхдээ л манай хорихын алба хаагчид тэр тусмаа 461-р ангийнхан хариуцлаггүй юм, тэнд цагаан шонхор тамхи 1 хайрцаг нь 20,000 төгрөг байдаг гэсэн үнэн гэсэн,тэнд хэн наймаа хийх эрхтэй хэн ашгийг нь авдаг тодорхой шүү дээ тэр удирдлага ухаантай юмнууд доогуур юу болж байдгийг мэдмээр юмаа амьдарлаас тасарцан тэнэг биш бол
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • zaza (112.72.12.93)
    aliaagaa aldsan bainal daa mordond usand oroh medelgvi daramtluulsan ym bainalda luugruudad ter bieniihen omhii tvlegdeed aimaar vnertei boljdee zailuul aliaagaa midej ymaa hiij ybahgvi dee nusan ***** batsaan ooriigoo yald unhaasai omon ooriigoo tvimerdjdee vglen nvdeerei gej
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ХҮн (122.201.18.209)
    Өөрийгөө шатаасан байсан ч үг дуугүй хорих анги буруутай. Хорих ангид тамхи татахыг хориглосон журам гаргаад өөрсдөө асар өндөр үнээр хоригдлуудад тамхи оруулах ажилтай. Үүнтэй нь холбоотой асуудал гарвал хүн алахаас үл буцах яргачид шүү дээ. Даргаасаа эхлээд хуяг хүртлээ.
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (203.160.53.18)
    haha umhii unertej baigaa g en uu?
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • yaaj??? (202.70.46.203)
    yaaj ch bodson, gartaa gaw, hulduu dungutei hvn uuriiguu shataah uu? bas tegeed shorond teriig chini zvgeer awaad ordog bolj taarch bn uu. amidraltai ym yrimaaar ym ene horih angiinhan...
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • õàðàìñàë (49.0.148.193)
    õàéðàí çàëóó .¿íýí ÿëàõ áîëòóãàé..
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • 461-n buruu (112.72.12.49)
    ugaasaa 461 dugeeer anigiin 100 huviin buruu bn shdee
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (202.179.13.187)
    olon huniig dontuulah ajil hj bsan yum bol olon humuusiig oor shigee amidraltai bolgoson bgaa
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • энэ ёстой үнэн хэлжээ (203.194.116.41)
    бааварын шүүх хурал болох гэж байсан болохоор хэн нэгнийг илчилнэ гэж айсан хүмүүс цагдаа нартай нийлж алахыг завдсан боловуу? цагдаа нарын эрүү шүүлтийн хамгийн шалгарсан арга чинь удаан хоригдсон рецедив гэмт хэрэгтнээр зодуулах байдаг.
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • энэ ёстой үнэн хэлжээ (203.194.116.41)
    бааварын шүүх хурал болох гэж байсан болохоор хэн нэгнийг илчилнэ гэж айсан хүмүүс цагдаа нартай нийлж алахыг завдсан боловуу? цагдаа нарын эрүү шүүлтийн хамгийн шалгарсан арга чинь удаан хоригдсон рецедив гэмт хэрэгтнээр зодуулах байдаг.
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • энэ ёстой үнэн хэлж (203.194.116.41)
    бааварын шүүх хурал болох гэж байсан болохоор хэн нэгнийг илчилнэ гэж айсан хүмүүс цагдаа нартай нийлж алахыг завдсан боловуу? цагдаа нарын эрүү шүүлтийн хамгийн шалгарсан арга чинь удаан хоригдсон рецедив гэмт хэрэгтнээр зодуулах байдаг. энэ ёстой үнэн хэлж
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • арай (203.194.116.41)
    арай ч дээ энэ бол шууд ШШГЕГ-н 100 хувь буруу үйлдэл хайран сайхан залуу Хурдан эдгэрч хэн гэдгээ заавал пенүүддээ харуулаарай энэ л итгэл шүү
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (202.55.191.35)
    бааварын шүүх хурал болох гэж байсан болохоор хэн нэгнийг илчилнэ гэж айсан хүмүүс цагдаа нартай нийлж алахыг завдсан боловуу? цагдаа нарын эрүү шүүлтийн хамгийн шалгарсан арга чинь удаан хоригдсон рецедив гэмт хэрэгтнээр зодуулах байдаг.
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ! (202.179.28.229)
    ИЖИЛ ХҮЙСТНҮҮДИЙН БЭЛГИЙН ДАРАМТ БАЙЖ МАГАД ГЭЖ Л ОЙЛГОЛОО. ТЭРНЭЭС БААВАР ГЭЖ ЗАЛУУГ ТУСГАЙЛАН ӨМӨӨРӨӨД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ. . . . . . . . . . ХОРИГДЛУУДЫГ ТУСАД НЬ ОРУУЛДАГ БАЙХ НЬ АЛЬ Ч ТАЛААСАА ЗӨВ. . . . . . . . ХЭДИЙ ЯЛТАЙ Ч АРАЙ АДГУУС БИШ ШҮҮ ДЭЭ! . . . . . . . . . . . ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСАГ ЭНЭ ТАЛ ДЭЭР ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭСЭЙ Л ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (182.160.31.123)
    Хорих ангийн өөрийгөө хорлох гэсэн тайлбар худлаа бол Хор ангийн удирдлагыг албан тушаалаар үгсэн хуйвалдсан гэж эрүү үүсгэх хэрэгтэй
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (202.179.20.160)
    arai ch dee nogoo ard tumnii yariad bgaa huuliin tsoorhoi ene deer l haragdana daa. medeej horih angiin buruu bhgui gene biz. och dochnoon hun bhad gantshan baabar shatna gej yu bhiin gene biz
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (203.91.117.4)
    CHAMD YMAR HAMAA BNAA NUSAN ***** MINE
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
    • ОЛОН ТОЛГОЙТОЙ ЮМ УУ? ХЭ ХЭ ХЭ
      ЧИ ЯДАЖ НААД ХАЯГАА ӨӨРЧИЛЖ ОРООД ДАВТАМЖТАЙ СЭТГЭГДЭЛ БИЧ Л ДЭЭ ГЭЖ ХЭ ХЭ ХЭ . . . . . ОДОО "BOLD" БОЛЧИХОЖ ХЭ ХЭ ХЭ . . . . . БАС NUSAN ***** ХЭН Ч ГЭНЭ ВЭ ДЭЭ? ХЭ ХЭ ХЭ
      2013 оны 03 сарын 26
  • BOLD (203.91.117.4)
    ЯАГААД ХАМТ ОРОХЫГ ШААРДАВ? Ene ug neeree so bna shu yagaad hamt usand orohiig shaardsan yum boldoo humuusee bodood uzdee oilgomjtoi yum bishuu Baawariig ***** gesen sanaatai uildel bna OILGOMJTOI
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (203.91.117.4)
    Baawar shig zaluu yl awlaa gehed ineej bgaal garan shudee yun ooriigoo shataah we ha ha ha ter Horih angiin nohduud hudlaa helehee bolimoor yumdaa
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ЯАГААД ХАМТ ОРОХЫГ ШААРДАВ? (202.179.28.229)
    ХОРИГДЛУУДЫГ БӨӨНД НЬ УСАНД ОРУУЛДАГ МАНАЙХ ШИГ ГАЗАР ХОЙД СОЛОНГОС Л БАЙХ ГЭЖ БОДЛОО. . . . . . . . ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВ ТЭР НЭГ ХОРИГДОЛ БАНДИДАХ Ч ГЭСЭН ЮМ БИЛ ҮҮ? . . . . . . ТЭГЭЭД ХУУЧИН ЛУУХГАР ХАРГАЛЗАГЧ НАРТАЙГАА ХАМ БОЛЧИХООД ИНГЭЖ ДАРАМТАЛСАН Ч БАЙЖ МАГАД. . . . . ЗӨВЛӨЛТИЙН ШОРОНД ИНГЭДЭГ ҮЙЛ ЯВДАЛТАЙ КИНО Ч БАЙДАГ.
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
    • МИНИЙ ТААМАГ
      ТЭГЭЭД ХҮССЭНЭЭР НЬ БАЙСАНГҮЙ ГЭЖ Л ШИЙТГҮҮЛЖ БАЙГАА БАЙХ АА?
      2013 оны 03 сарын 26
  • Tsogoo (203.91.117.4)
    Baawar chine zaluu yl awlaa gehed ineej bgaal garan shudee yun ooriigoo shataah we ha ha ha ter Horih angiin nohduud hudlaa helehee bolimoor yumdaa
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
    • 203.91.117.4 - ganaa, Tsogoo?
      ЧИ ТЭГЭЭД ganaa ЮМ УУ? АЛЬ ЭСВЭЛ Tsogoo ЮМ УУ? ХЭ ХЭ ХЭ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . НАЙЗЫГАА ӨМӨӨРЧ СЭТГЭГДЭЛ БИЧИЖ БАЙГАА БОЛ ЖААХАН МЭДРЭМЖТЭЙ БАЙ Л ДАА ХЭ ХЭ ХЭ
      2013 оны 03 сарын 26
  • ganaa (203.91.117.4)
    Baawar ooriigoo shataah ymarch undrslel bhgui shude shuud oilgomoor yumdaa 2saihan huuhed ehner eej egch geed ger buliinhen ni bhad tiim teneg yum hiih hun monuu Horih angiin 100huwiin buruutai uildel bna
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ээгий (202.131.234.242)
    мэдэхгүй юм даа. Бааварыг шатаах хэнд хэрэгтэй гэж, бааварт өөрт нь л ашигтай юм шиг байна лээ ш дээ
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • ***** (210.89.232.110)
    Er ni ene baiguullaga l buruutai yum baina daa
    2013 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    15 цаг 50 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    16 цаг 3 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    16 цаг 49 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    17 цаг 2 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    17 цаг 11 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    17 цаг 18 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 цаг 22 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    17 цаг 23 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    17 цаг 24 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    18 цаг 46 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    20 цаг 8 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    20 цаг 13 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    20 цаг 56 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    22 цаг 44 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    22 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 18 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    23 цаг 22 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    23 цаг 30 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    23 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    23 цаг 37 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК