Өнгөрсөн амралтын өдрөөр МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн
ОМ136 нислэг ОХУ-ын нийслэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх
буудалд саатсан. Учир нь онгоцны дугуй хагарч, эвдрэл гарсан тул ийнхүү
саатсан билээ.

Өнгөрсөн амралтын өдрөөр МИАТ ХК-ийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг ОХУ-ын нийслэл Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд саатсан. Учир нь онгоцны дугуй хагарч, эвдрэл гарсан тул ийнхүү саатсан билээ.
Тэд Москвагийн Шереметьевогийн нисэх буудлын “Duty free” дэлгүүрийн гадна байрлаж, онгоцны буудлын шалаар хонож байгаа аж.
Иргэдийн зүгээс онгоцны дугуй хагарснаас саатсан хэмээн мэдээлсэн бол МИАТ компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Тиймээс хохирсон иргэд ШӨХТГ-т эрхээ хамгуулуулах хүсэлтээ хүргүүлжээ. Хүсэлтийг ШӨХТГ хүлээж авсан байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (4)