
1992 оноос хойш Халимагийн Бурханы шашны тэргүүнээр өргөмжлөгдсөн тэрээр Монгол дахь "Наробанчин Дилав төв" төрийн бус байгууллагатай шашны үйл хэргээр хамтран ажиллаж манай улсад хэд хэдэн удаа ирээд байгаа билээ. Өнгөрсөн жил Бурхан багшийн чандар буюу дээдсийн зүрхэн шүтээнийг залж байсан бол энэ удаа Дилав хутагт сангийн ажлаар хүрэлцэн ирж байгаа ажээ.
Дашрамд дурдахад, Дилав хутагтын есдүгээр дүр тэрээр 1972 онд АНУ-ын Филадельфи хотод төрсөн. Энэтхэг дэх Балдан Барайван Гоман дацанд 13 жил суралцсан түүнийг 1980 онд Дээрхийн гэгээнтэн Далай лам Дилав хутагтын хойд дүрээр өргөмжилсөн ажээ.
Сэтгэгдэл (1)