Өчигдөр МҮЭСТО-нд нээлтээ хийсэн “Үйлдвэржилтийн эрин үе-ханган нийлүүлэлт 2013” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр чухал уулзалт хэлэлцээ болох юм байна. Учир нь хэлэлцүүлгийн үеэр үйлдвэрлэгчид, худалдан авагчид, төрийн байгууллагын
шийдвэр гаргагчдын хооронд ажил хэргийн яриа өрнөөд зогсохгүй гэрээ
хэлцэл хийнэ гэж үйлдвэрлэгчид хүлээж байна.Хэлэлцүүлэгт Шадар сайд Д.Тэрбишдагва Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар зэрэг төр засгийн агентлагийн төлөөллөөс гадна "Эрдэнэс МГЛ", "Тавантолгой", "Оюутолгой", "Энержи ресурс" зэрэг томоохон худалдан авагчид оролцох аж.
Дээрх худалдан авагчдаас очсон төлөөллүүд дотоодоос юуг ханган нийлүүлж болох вэ гэдэгт төвлөрч ярилцах юм байна. Уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.


















































