зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол брэнд бий болгох таван төсөлд “Чингис” бондоос хөрөнгө гаргана

2013-3-28
0
ЖИРГЭХ
es0328-middle    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн болон гадаадын байнгын сурвалжлагчидтай хийдэг ”10 асуулт, хариулт” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Ерөнхий сайд тэднээс ирүүлсэн 10 асуултад хариулт өгсөн юм.



es0328-middle    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн болон гадаадын байнгын сурвалжлагчидтай хийдэг ”10 асуулт, хариулт” уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо. Ерөнхий сайд тэднээс ирүүлсэн 10 асуултад хариулт өгсөн юм.

1. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Монгол Улсын Засгийн газар ямар байр суурь баримталж байна вэ? Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт орох уу?
- Өмнө нь та бүхэнтэй уулзаж ярьж байхад сонгуулийн өмнө баталсан энэ хууль тодорхой хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалтад саад тотгор болж байгаа тухай шүүмжилж байсан. Өнгөрсөн зургаан сарын хугцаанд бид судалж үзээд  Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар шийдэн, саналаа өчигдөр УИХ-д өргөн барилаа.

Одоогийн мөрдөж байгаа хуулийн 4-ийн 7 дугаарт гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас дээш гарах юмуу хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд УИХ-аар шийднэ гэж заасан. Энэ заалтыг өөрчилнө. Нэгдүгээрт мөнгөний хязгаарыг байхгүй болгоно. Хоёрдугаарт 49 хувиас илүү гарах тохиолдол гэдгийг зөвхөн төрийн өчмит болон төрийн өмчийн оролцоотой компанид хамааруулж байгаа. Энэ хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхэлнэ.

Монгол Улсын хөрөнгө оруулалтын, татварын, хууль зүйн орчин үе үе өөрчлөгдөөд байгааг харьцангуй тогтвортой байлгах нь зүйтэй гэсэн санал их яригддаг. Тиймээс Засгийн газар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. Энэ хууль гарснаар гадаад, дотоодын ямар ч хөрөнгө оруулагч хэдий хэмжээний хөрөнгө оруулж байгаагаасаа хамаараад өнөөдрийн хууль эрх зүй, татварын орчин ямар хугацаанд надад үйлчлэх вэ гэдгийг урьдчилан мэддэг болно. Бага хэмжээний хөрөнгө оруулж байгаа бол богино хугацаанд, их хэмжээний хөрөнгө оруулж байгаа бол урт хугацаанд татварын олон бусад  орчин өөрчлөгдөхгүй байх агуулга бүхий хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина.

2.“Чингис бонд”-ыг юунд зарцуулахаар шийдээд байгаа юм бэ?
-Бондын бодлогын зөвлөл гэж бий. Энэ зөвлөл дээр яриад Засгийн газраас эхний ээлжинд дөрвөн төсөлд зарцуулахаар шийдсэн. Нэгдүгээр төсөл нь зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Хоёрт Улаанбаатар хотод хэрэгжих “Гудамж” төсөлд зарцуулна. Хотын авто замын түгжрэлийг нийслэл янз бүрийн аргаар зохицуулахыг хичээж байгаа. Гэхдээ гудамж, уулзваруудыг өөрчлөхгүйгээр энэ байдал өөрчлөгдөхгүй гэдэг нь судалгаанаас харагдсан. Тиймээс замын уулзвараа өөрчлөх, хурдны зам тавих чиглэлээр “Гудамж” төсөл хэрэгжүүлнэ.

Гуравдахь нь төмөр замын төсөл нь Тавантолгойгоос Гашуунсухайт, Тавантолгойгоос Сайншанд руу явах төмөр замыг санхүүжүүлнэ. Дөрөвдүгээрт Тавантолгойд цахилгаан станц барих төсөлд тодорхой хэмжээний мөнгийг гаргах юм.

3. Монгол Улсын Засгийн газар монгол брэндийг бий болгож, таниулах талаар   юу хийж байгаа вэ?
 -Жилдээ нэг удаа болдог Монголын эдийн засгийн чуулганыг саяхан бид “Монгол брэндийг бий болгох” сэдвээр хийсэн. Ноос, ноолуур, сүү, арьс шир гэсэн мал аж ахуйн уламжлалт чиглэлээ дэмжиж брэнд бий болгох, олон улсад гаргах бодлого барьж байна. Тийм ч учраас Чингис бондоос бас хэсэг мөнгийг ноос, ноолуур, сүү, оёдол, өвлийн хүлэмж гэсэн таван төслийг санхүүжүүлэхэд гаргахаар боллоо. Манайд хүнсний ногооны хэрэгцээ их байдаг.

Тиймээс өвлийн хүлэмжийн аж ахуй хөгжүүлнэ. Аялал жуулчлал манай бас нэг брэнд байх ёстой. 2015 онд Берлин хотноо болох Дэлхийн аялал жууулчлалын үзэсгэлэн яармагт Монгол Улс түнш орноор оролцохоор бэлдэж байгаа.

4. Уул уурхайгаас орсон орлогоо яаж үр дүнтэй ашиглах юм бэ? Өнөөдөр та бүхэн хөрөнгө оруулал хийх тухай л яриад байна. Энэ орлогоос хөрөнгө мөнгө үлдэх юмуу?
-Энэ талаар зөвхөн Засгийн газар биш УИХ шийдвэр гаргадаг. Ашигт малтмалаас орж байгаа орлогыг Хүний хөгжлийн санд төвлөрүүлж халамжийн арга хэмжээнд зарцуулж, хүн бүрт 21000 төгрөг өгдөг байсныг харьцангуй багасгаж, 18 нас хүртэлх хүүхдүүд 20 000 төгрөг өгдөг болоод байна. Ер нь иргэдээ ажилтай орлоготой болгох чиглэл рүү гол бодлогоо барьж байгаа.

5. Гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулах ямар төсөл хөтөлбөрүүд байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар бүх юмыг өөрөө хийе гэхгүй байгаа. Харилцан ашигтай байх нөхцлөөр хэнтэй ч  хамтарч, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллахад бэлэн байгаа. Гадаадын хөрөнгө  оруулалт хийгдэх хэд хэдэн төсөл бий. Шинэ төмөр замын төслийн 49 хувьд гадаад, дотоодын байгууллагууд хөрөнгө оруулах хэлбэрээр хамтарч ажиллаж болно. Сонгон шалгаруулалт зарлсан. 20 гаруй компани саналаа ирүүлээд байна.

Тавантолгойд босгох Дулааны цахилгаан станцад Чингис бондын хөрөнгөнөөс бага хэмжээний мөнгө оруулж, үлдэх хэсгийг гадаад, дотоодын бусад хөрөнгө оруулагчид болон олон  улсын байгууллагаас урт хугацааны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. “Дулааны цахилгаан станц-V”-ын санхүүжилтыг  цэвэр гадаадын компаниудын хөрөнгө  оруулалтаар концессийн гэрээний зарчмаар хийнэ.

Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам тавих төслийг концессийн гэрээгээр хийхээр болж тодорхой компаниуд шалгараад гэрээ хийх шатандаа явж байна. Хөшгийн хөндийн олон улсын нисэх буудал, нефть боловсрууах үйлдвэрийг бас зээл авч хийнэ. Монгол Улсад  баригдаж байгаа хатуу хучилттай замын дийлэнхийг гадаадын хөрөнгө оруулалтын янз бүрийн  хэлбэрээр хийж байна. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр үргэлжилнэ. Энд гадаадын компаниуд оролцож, бага үнээр барих боломжтойгоо илэрхийлээд байгаа. Тиймээс энэ чиглэлд хамтарч ажиллана.

6. Оюутолгой юу болж байна вэ? Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийн төлөөллөйн хооронд хийж байгаа хэлэлцээрээс ямар үр дүн хүлээж байна вэ?
-Бид хамтарч суугаад асуудлыг ярьж эхэлснээрээ урагш нэг алхам хийж чадсан . Олон асуудлаар ойлголцолд хүрэхийн тулд ажиллаж байгаа.  Үр дүн муугүй эхэлсэн байгаа.

7. Дөрөвдүгээр сарын 27, 28, 29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал Улаанбаатар хотод болно. Энэ талаар нэгдсэн мэдээлэл авах хүсэлтэй байна.
- Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоо бүгдийг ярих боломжгүй учраас энэ талаар Гадаад харицлааны сайд Л.Болд ирэх долоо хоногт тусгайлан мэдээлэл өгнө. Ер нь одоогийн байдлаар Нигер улсын Ерөнхийлөгч, Тайланд Улсын Ерөнхий сайд, Нобелийн шагналтнууд ирнэ.

8. Удахгүй Япон болонТурк улсын Ерөнхий сайд айлчилна. Монгол Улсын хоёр талт болон олон талт гадаад харилцаа ойрын үед ямар байх вэ?
-Нөгөөдөр Японы Ерөнхий сайд айлчилна. Туркийн Ерөнхий сайд удахгүй айлчилна. Дэлхийн байгаль орчны өдрийг зургадугаар сарын 1-5-нд Монгол Улсад анх удаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Ирэх сарын сүүлчээр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын бага хурал болно.

Намар есдүгээр сард Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт буюу Давостой хамтран “”Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх стратегийн яриа хэлэлцээ гэсэн томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна.  

9. Таны тэргүүлж байгаа шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газруудаас юугаараа онцлог вэ?
-Гурван зүйлийг л бид чухалчилж ажиллаж байгаа. Нэгдүгээрт. иргэд аж ахуйн нэгж гээп бүх сонирхогч талын оролцоог бүрдүүлэхийн тулд чармайн ажиллаж байна. Хоёрт хийж байгаа ажлаа олон нийтэд ил тод, тунгалаг байлгахыг хичээж байгаа. Гуравт буцаж уулздаг тайлагнадаг зарчмыг мөрдлөгө болгож байна.

10. Шинэчлэлийн Засгийн газрын 11-11 төв ажиллаж эхэлснээс хойш иргэдийн тавьсан асуудлыг яаж шийдэж байгаа юм бэ?
- Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн оролцоог бий болгох, ил тод байх, буцааж тайлагнадаг ажилд их тус болж байгаа зүйл нь 11-11 төв. Энэ ажиллаж ирсэн дарван сар гаруй хугацаанд иргэдээс 34356 санал ирсэн. Үүний 30200-д нь хариулт өгсөн. 4100-д нь хараахан хариулт өгч чадаагүй байгаа.
24 000 орчим нь саналын шинжтэй байсан бол 3700 орчим нь гомдол байна. Бас 390 гаруй талархал, 2400 орчим шүүмжлэл ирүүлжээ хэмээн Ерөнхий сайд хариулаад хүрэлцэн ирж анхаарч сонссонд баярласнаа илэрхийллээ.
Б.Нар
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    17 цаг 30 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 43 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    19 цаг 25 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    19 цаг 25 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    19 цаг 25 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    19 цаг 25 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК