JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч Ц.Баатарбилэг өнөөдөр МЗХ-ны Залуучуудын танхимд ”Залуучуудын оролцоо, нийгмийн хөгжил” сэдвээр лекц унших юм байна.Эерэг өөрчлөлтийн төлөө уриатай хагас мянга гаруй залуусыг нэгтгэсэн JCI Монгол байгууллага нь гишүүд болон сонирхогчиддоо зориулан 2013 оны Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит XI академийг “Be better” уриан дор нээсэн. 20 жилийн турш гишүүдийнхээ эгнээг өргөжүүлэн бэхжүүлэх, тэдний авьяас, санаачлага, чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ирсэн эл байгууллага гишүүдэд зориулсан сургалт явуулж, лекц унших ажлаа ийнхүү үргэлжлүүлж байна.


















































