ССАЖ-ын яамнаас Лениний музейн үзмэр алга болсон эсэх мөн музейн ерөнхий бүртгэлийн дэвтрийг хүлээлгэн өгөхгүй байгаа асуудлыг шалгуулахаар ЦЕГ-ын хүсэлт гаргасан билээ. Тэгвэл уг өргөдлийн мөрөөр УМБГ болон Эрүүгийн Цагдаагийн Газрын хамтарсан ажлын хэсэг гарч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрвээ шалгалтын явцад Лениний музейн бүртгэлийн дэвтэр алга болсон байвал буруутай этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой бөгөөд одоогоор уг хэрэг дээр цагдаагийн байгууллагаас хариуцагчийг зарлаагүй байна.
Т.Хулан




















































