

Тиймээс Орос-Монголын хилийн “Хандгайт” боомтод зохих тоног төхөөрөмжүүдийг суурилуулна хэмээн Тувагийн Засгийн газраас мэдээллээ. Холбооны Засгийн газарт тус боомтоор дамжин мод нийлүүлэхэд зөвшөөрөл хүссэн байна. Хариу ирээгүй боловч зөвшөөрөх нь гарцаагүй гэж үзсэн тул боомтыг тоногжуулж эхлэхээр болжээ.
Тува 11 сая гаруй га ой модны талбайд нэг тэрбум шоо метр модны нөөцтэй аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (5)