Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч
дарга Н.Батаа гудманд хогоо хаядаг аж. Түүнийг хогоо замбараагүй хаяж
буйг Усан спорт сургалтын төвийн дарга, тэмцэгч Г.Арслан илрүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч дарга Н.Батаа гудманд хогоо хаядаг аж. Түүнийг хогоо замбараагүй хаяж буйг Усан спорт сургалтын төвийн дарга, тэмцэгч Г.Арслан илрүүлжээ. Өнгөрсөн хэдэн сард тус сургалтын төвийн эзэмшил газар, явган хүний зам дээр зэргэлдээ орших гурван давхар шар, зургаан давхар улаан байрны оршин суугчид хогоо хаях болсон байна. Тиймээс Г.Арслан хаясан хогийг байрны орцны үүдэнд буцаагаад овоолчихжээ. Гэтэл орлогч дарга Н.Батаа түүн рүү залгаад “Миний амьдардаг байрны орцны үүдэнд хог асгаад өдөөд байна уу?” хэмээн уурласан байна.
Н.Батаа өнөө гурван давхар шар орон сууцанд амьдардаг аж. Зургаан давхар улаан тоосгон байшин ч орлогч даргын өмч гэж ярьдаг. Энэ хоёр байрны гадаа хогийн сав байдаггүй юм байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (21)