
БНХАУ-ын Шинжаан Уйгурын шүүх 20 хүнийг терроризмын хэрэгт холбогдсон
хэмээн яллажээ.

БНХАУ-ын Шинжаан Уйгарын шүүх 20 хүнийг терроризмын хэрэгт холбогдсон хэмээн яллажээ. Яллагсдыг шашныг хэт туйлшруулсан, террорист байгууллагатай холбогдож гар утас, интернэтээр гэмт хэрэг үйлдсэн хэмээжээ. Тэднийг Туркистан, Узбекистаны исламын бүлэглэлийнхэнтэй холбогдсон гэж үзээд таван жилээс бүх насаар хорих хүртэл ял оноосон байна.
Яллагсдыг уйгар хүмүүс хэмээн таамаглаж байгаа ч Хятадын талаас нас хүйс, үндэс угсааны талаарх мэдээллийг нууцалж байна хэмээн “CNN” агентлаг бичжээ.
Уйгарууд хятадуудтай зөрчилддөг улмаас тус бүс нутаг нь үймээн самуунаар дүүрэн байдаг аж. Үндэстнүүдийн мөргөлдөөний улмаас 2009 онд 200 хүн, өнгөрсөн жил 12 хүн амиа алдаж байв.
Д.Идэр