Өнгөрсөн оны зунаас эхлэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс төдийгүй
дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал бол Монголын говийн
Нэмэгтийн хөндийгөөс олдсон аварга, махан идэшт “Тиранозарус Батаар”
–ын арга ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байсан явдал юм.

Монголын говийн Нэмэгтийн хөндийгөөс олдсон аварга махан идэшт “Тиранозарус Батаар”-ын арга ясыг АНУ-д дуудлагаар худалдах гэж байна гэсэн мэдээ нэг хэсэг дэлхий нийтийн анхаарлыг татаад авсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэхэмжлэлээр үүссэн Батаарын хэрэг эцэслэн шийдэгдэж, Ти-Батаарын араг ясыг АНУ-ын Дотоод аюулгүй байдлын газраас Монгол Улсын Засгийн Газарт ирэх тавдугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр бослон. Тиймээс үлэг гүрвэлийн төв музейн ерөнхий палеонтологич М.Болорцэцэг нь АНУ-д Ти-Батаарын бүртгэлийн ажлыг эхлүүлээд байгаа юм.
Энэ нь палеонтологийн олдвор, цуглуулгыг бүртгэх аргачилалын дагуу тинозавруудыг албан ёсоор улсын нэгдсэн цуглуулгын санд бүртгэж байгаа юм. Одоогийн байдлаар нийт хэдэн хэсэг, хэр их хэмжээний яс байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд бүртгэлийн ажлын дараа албан ёсны тоо баримтыг хэлэх юм байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)