Лидерүүд амжилтанд хүрсэн нууцаасаа хуваалцлаа

Өнөөдөр нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах “Маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа МЗХ цуврал лекцээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Энэ сарын 1-нээс эхлэсэн цуврал лекцийн анхны зочин олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү “Арабын хувьсгал” сэдвээр, III/07-нд “Гараг” студийн захирал Г.Бадамсамбуу “Монгол угсаатан, иргэншил” сэдвээр, III/15-нд Оюун ухааны акедемийн захирал Х.Хатанбаатар “Оюуны чадамж, бүтээлч сэтгэлгээ” сэдвээр, III/22-нд Сэтгэл судлаач, сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг “Сэтгэл зүйн фитнесс” сэдвээр залуучууддаа лекц уншсан бол яг одоо МЗХ-ны Залуучуудын нээлттэй танхимд JCI Монгол байгууллагын үндэсний Ерөнхийлөгч Ц.Баатарбилэг “Залуучуудын оролцоо, нийгмийн хөгжил” сэдвээр лекц уншиж байна.
МЗХ-ны Залуусын нээлттэй танхим оюутан залуучуудаар пиг дүүрч, хаалганы цаанаас ч гэсэн лекцийг сонсох гэсэн залуусын хөл хөдөлгөөн тасрахгүй ирсээр байгаа юм. Оюутан залуус, сонирхсон хэн бүхнийг үнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авахыг уриалж байна. Дашрамд дурдахад, дараагийн лекцийн зочиноор МЗХ-ын Ерөнхийлөгч А.Мөнхбат уригдаж, “Аваръя, Оролцъё” сэдвээр лекц унших юм байна.