
Хоёр өдөр үргэлжилсэн энэ удаагийн сургалтад Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар хамрагдаж, Төрийн албаны шинэтгэл, Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадвар, Төрийн албаны баримт бичгийн боловсруулалт, хөтлөлт, багийн удирдлага, багаар ажиллах, захиргааны процесс, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны зохицуулалт, Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь зэрэг сэдвүүдээр номын дуу сонслоо. 16 цагийн сургалтад хамрагдсан Баянгол, Баянзүрх дүүргийн хороодын Засаг дарга нар сертефекатаа гардан авсан юм. Цаашид энэ сургалтад бусад дүүргийн хороодын Засаг дарга нар үргэлжлэн хамрагдана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)