
Улмаар хоорондоо муудалцан 44 настай А нь 36 настай Б-г хүйтэн мэс хэрэглэн, цээжинд нь хутгалсан байна.
Буудлын ажилчид даруй цагдаад мэдэгдсэнээр цагдаагийнхан хэргийн газарт ирсэн аж. Харин хутгалуулсан Б-г цаг алдалгүй эмнэлэгт хүргэгджээ. Гэвч тэрээр мэдүүлэг өгөх чадваргүй, ухаангүй эмнэлэгт байгаа юм байна. Харин А нь намайг үл тоож, хүндлээгүй учраас маргалдаж, уурандаа хутгалсан хэмээн мэдүүлжээ.
Хэргийг тус улсын цагдаагийн газарт шалгаж байна. Түүнчлэн тус улсын цагдаагийн газраас хулгайн смарт утаснуудыг худалдан авч, Монгол руу илгээж байсан Монгол улсын иргэн 25 настай Оюуныг тус улсын хоёр иргэнтэй хамт саатууллаа. Тэд цагдаагийн ажилтнуудын хяналт багатай, камергүй газруудад замын хажууд смарт утасныхаа дэлгэцийг асаалттайгаар хөдөлгөн зогсдог байна. Тэгэхэд нь таксины жолоочид зорчигчдын хаясан гээсэн смарт утаснуудыг тэдэнд 30-250 мянган воноор худалддаг байжээ.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн Солонгос иргэний таксинд мартсан, унагаасан смарт утсыг монголд хэрэглэгдэж байгаа аж.
Оюуныг удаа дараагийн үйлдлээр, хамгийн багадаа 400 ширхэг смарт утас худалдан авч контейнер дотор нуун Монгол руу хууль бусаар илгээсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)