АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулыг ирэх
пүрэв гаригт 11.00 цагаас шүүнэ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт шүүх
байсан ч улсын яллагч солигдсон гэх шалтгаанаар хурлыг ийнхүү
хойшлуулсан юм.

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулыг ирэх пүрэв гаригт 11.00 цагаас шүүнэ. Түүнийг өнгөрсөн даваа гаригт шүүх байсан ч улсын яллагч солигдсон гэх шалтгаанаар хурлыг ийнхүү хойшлуулсан юм.
Ч.Баттуул нь өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны өдөр манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн юм. Энэ талаар тэрээр "Эрдэнэ сумын нутагт аваачиж амь насыг нь бүрэлгээд хэргээ нуухын тулд цогцсыг нь булсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)