Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль удахгүй хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлнэ.

Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль удахгүй хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлнэ. Уг хуульд заасан ёсоор бол хуульчдын нэгдсэн бүртгэлд хамрагдаж албан ёсны хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульч хэмээн тооцохоор болсон. Үүний дагуу хуульчдыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн бүртгэж эхлэхээр болжээ. Монголын өмгөөлөгчдийн холбоо хуульчдыг бүртгэх ажлыг гардан гүйцэтгэх юм байна.