Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болжээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн найман орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцсэн 24 нэр дэвшигчээс М.Батсуурь, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн саналыг авчээ.
Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар Монгол Улсын Ерөнхийлөгч томилох юм байна.
М.Батсуурь 36 настай эрэгтэй, "Шихихутуг" ХЗДС, МУИС-ын ХЗС, Удирдлагын академи төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Б.Батцэрэн 44 настай эрэгтэй, ОХУ-ын Хими-Технологийн академи, МУИС-ын ХЗС, Удирдлагын академи төгссөн.
Д.Ганзориг 37 настай эрэгтэй, МУИС-ын ХЗС төгссөн.
Д.Мөнхтуяа 44 настай эмэгтэй, МУИС-ын ХЗС, Австрали улсын Мельбурний их сургууль төгссөн.
Хууль зүйн ухааны магистр.
Г.Цагаандорж 48 настай эмэгтэй, МУИС-ийн ХЗС төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Б.Цогт 38 настай эрэгтэй, "Шинжээч-21" НЭЗДС, Удирдлагын академи төгссөн. Төрийн удирдлагын магистр.
Д.Цолмон 44 настай эмэгтэй, МУИС төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Х.Эрдэнэсувд 46 настай эмэгтэй, МУИС ХЗС төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Б.Чимэг
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)