“Дижитал” хамтлагийн ахлагч асан Бааварыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 13.00 цагаас шүүнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар буруутган шүүнэ. Тус зүйл ангид мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.Тэрээр биеийн байдал муу “Мөнгөн гүүр” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тиймээс өнөөдөр шүүх хурал болох эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Ш.Батбаяр шүүх хуралд оролцох боломжгүй тохиолдолд хэргийг тусгаарлаж болно. Нэг нь байхгүй гээд шүүх хурлыг заавал хойшлуулах ёсгүй. Түүнтэй хамт Т.Алтай, Г.Адьяасүрэн нар хамт шүүгдэнэ” гэлээ.
Баавар нь өнгөрсөн сарын 23-ны шөнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн өрөөнд түлэгдэн, эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Б.Чимэг



















































Сэтгэгдэл (3)