Сурагчдын хаврын амралт богинослоо

Ерөнхий боловсролын сургуулиуд ирэх даваа гаригаас 14-нийг дуустал нэг долоо амрахаар боллоо. Өнгөрсөн өвлийн амралтаар бага ангийн сурагчид таван долоо хоног, зарим нь найман долоо хоног амарсан учраас энэ удаагийн амралтыг богиносгосон байна. Мөн бага ангийн хүүхдүүд өмнөх жилүүдэд зургадугаар сарын нэгэнд амарчихсан байдаг байсан бол энэ жил тус сарын 8-9 өдрүүдэд амрах юм байна. Цаашид олон улсын жишгийг дагаж сурагчдын өвлийн амралтыг уртасгаж байхаар болжээ.
Т.Хулан