Сурагчдын амралтад зориулсан үзвэрийн хуваарь гарчээ

Сурагчдын амралт ирэх баасан гаригаас эхэлнэ. Хүүхэлдэйн театр сурагчдын амралтад зориулсан үзвэрийн хуваарийг гаргажээ. Театрын уран бүтээлчид Ц.Хулангийн “Лусын хааны охид” жүжгээ таван удаа тоглох аж. Түүнчлэн бяцхан үзэгчдэд зориулж “Гэрэлтдэг бяслаг ба нүцгэн сар” “Эвтэй дөрвөн амьтан”, “Улаан малгайт” зэрэг жүжгийг ирэх амралтын өдрүүдээс эхлэн дөрөвдүгээр сарыг дуустал тоглох юм байна. Жүжгүүд тус театрын их, бага танхимд тоглогдох аж. Дашрамд дурьдахад Ц.Хулангийн “Лусын хааны охид” жүжиг нь “Гэгээн Муза” наадмаас дөрвөн муза хүртсэн билээ.
Т.Хулан