
Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа “Манай улс хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд цалингийн доод хэмжээг нэмсэн байдаг. Хөдөлмөрийн яам энэ талаар манай холбоо, ажил олгогч эздийн холбоотой хамтран хэлэлцэж байна. Хуулийн хугацаанд нь амжиж энэ асуудлыг шийдэхээр талууд зөвшилцөж байгаа. Өнөөдөр цалингийн дундаж хэмжээ 598 мянган төгрөг байна. Үүнийг доод хэмжээтэй нь харьцуулахад 23 хувь. 2010 онд цалингийн доод хэмжээ дундаж цалингийн 32 хувьтай тэнцдэг байсан. Тус буурсан үзүүлэлт цалингийн доод хэмжээг нэмэх шалтгаан болсон. Мөн хөдөлмөрийн доод үнэлэмж 140 мянган төгрөг байснаас хойш өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ 30-70 хувиар өссөн байна" гэсэн юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)