
ХАХНХЯ-ны санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяныг явуулж эхлээд байгаа билээ. Энэхүү аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг хамгийн том бэрхшээл буюу дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай хэлэлцүүлэг яг одоо Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлэгт ХАХНХЯ-ны төлөөллөөс гадна, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн хүрэлцэн иржээ.
Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө ажлын хэсэг гарган, нийслэлийн гудамж талбай, тээврийн хэрэгсэл зэрэг дэд бүтцийн стандартад судалгаа хийжээ.
Уг судалгааны дүнг холбогдох албаны хүмүүстэй хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцах юм.
Сэтгэгдэл (1)