
Өөрөөр хэлбэл өмнөх Засгийн газартай харьцуулбал одоогийнх нь 696 хүнээр илүү ажиллаж байна. Энэ нь яамдын ажиллагсадын орон тоог 80 гаруй хувиар нэмсэн гэсэн үг юм. Уг нь төрийн алба төрлийн алба боллоо, ах дүүстээ зориулж хэрэггүй олон орон тоо гаргалаа гэхэд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Орон тоо өмнөхөөс 1 хүнээр л нэмэгдэх юм бол би огцроход бэлэн” хэмээн хариулж байсныг тухайн үеийн хэвлэлүүд гэрчилнэ. Эдгээр баримтыг цуглуулан Н.Алтанхуягийг хэлсэндээ хүрэхийг сөрөг хүчин шаардаж эхэлэхээр бэлтгэж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (8)