

• Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт Бурханхалдун ууланд авирахаар 70 орчим хүний хамт явжээ.
• Ерөнхий сайд ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй байна.
• Өнөөдөр өглөө Н.Алтанхуягийг эрж хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Ерөнхий сайд, түүний багийг эрж хайх ажиллагааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдсан байна.
• Шуурхай эрлийн баг томилогдон ажиллаж Ерөнхий сайдыг олсон. Мөн хамт явсан хүмүүс хоёр хэсэгт хуваагдсан байсныг олж, байршлыг нь тогтоожээ.
• Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн багийнханд цаг агаарын талаар буруу мэдээлэл өгсөн гэх яриа Төрийн ордонд яригдлаа. Цаг агаар нийт нутгаар муу байна хэмээн мэдээлж байсан ч Ус цаг уур, орчнй шинжилгээний албанаас Бурханхалдун уул, Хэнтий аймгийн нутгаар гайгүй байна хэмээн мэдээлсэн бололтой. Тиймээс Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нарт хариуцлага тооцно, магадгүй ажлаас нь хална байх хэмээн яригдав.
• Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг 70 хүний хамт ууланд төөрч явах хойгуур Төрийн ордон эзгүйрэв. Хуралдах ёстой намын бүлгүүд хуралдаагүй байна. Ирц бүрдвэл АН, МАН, МАХН-МҮАН-ын бүлэг хуралдаанаа эхлэх аж.
• Ирц бүрдэхгүй байгаа шалтгаан нь зарим УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын хамт төөрсөн байх магадлалтай.
• Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэг биш гурван нисдэг тэргээр хайжээ. Нисдэг тэрэгний нэг цаг нисэх зардал 5680000 төгрөг аж. Эрэх, зөөх ажиллагааг дор хаяж таван цаг хийсэн гэж бодоход 28 сая 400 мянган төгрөг болсон хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл Ерөнхий сайдыг гурван нисдэг тэргээр таван цаг хайсан гэвэл 85 сая 200 мянган төгрөг зарцуулжээ. Үүн дээр цагдаа, цэргийн ангийнхан, эмнэлэгийн ажилчдын зардал, онцгой байдлынхан болон холбооны зардал нэмэгдэж байгаа юм.
• Онцгой байдлын яамны хайгуулын багийнхан Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хамт төөрсөн 60 гаруй хүнийг үндсэн отогт хүргэлээ.
• Эхний ээлжийн 23 хүн одоо нисдэг тэргээр Улаанбаатарт ирж байна. Эхний ээлжийн хүмүүст Ерөнхий сайд багтсан нь олйгомжтой юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (66)