
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг журамлан саатуулжээ. Согтуу жолоочоос болж 10 явган зорчигч, нэг хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байна. Тухайлбал: СБД-ийн "Дамба даржаа"-гийн 36-р гудамжинд Т. "чезер" маркийн 05-45 УНЕ дугаарын авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 80 настай П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлэн журамлан саатуулсан байна.
Сүүлийн гурван өдрийн байдлаар согтруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 269 жолооч журамлан саатуулагдсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нарт хэрээс хэтэрлээ. Тэдэнд хүлээлгэх хариуцлагыг нь чангатгах шаардлагатай байгааг дээрх баримт илтгэж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)