АН-ын бүлэг хуралдаанаа хойшлууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.00 цагаас хуралдаж есөн асуудал хэлэлцэх байсан. Тэгвэл тэд хуралдаанаа түр хугацаагаар хойшлууллаа. Холбогдох хүмүүс ямар шалтгаанаар ээлжит хуралдааныг хойшлуулсан талаар тодорхой тайлбар өгөхгүй байгаа ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурхан халдун уул руу яваад сураг тасарсантай холбоотой байж мэдэх аж. Бурхан халдун ууланд авираад буцах замдаа цасан шуурганд боогдсон 70 хүнийг нисдэг тэргээр үндсэн отог руу хүргээд байгаа.
Сэтгэгдэл (2)