
Энэ сарын 11-нд барилгын салбарын удирдах ажилтны "Бүтээн байгуулалт-хөгжил” зөвлөлгөөн нийслэлд болох юм байна. Тус зөвлөлгөөнд УИХ, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан илтгэл тавих аж. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний талаар мэдээлэл хийж, санал бодпоо солилцох юм. Зөвлөлгөөний үеэр барилгын салбарын одоо, ирээдүйн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийдвэрийн төслийг батлах юм байна.
Т.Хулан