Зэсийн үнэ доошилсоор байна. Он гарсаар 8.2 хувиар унасан. Гэтэл АНУ-ын ажилгүйдпийн төвшний үзүүлэлт таамаглаж байснаас муу гарсан нь зэсийн үнийг дахин доош чангаав. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр зэсийн үнэ 0.5 хувиар буурч, тонн нь 7384 ам.доллар болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үзүүлэлт юм. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятадад баярын хоёр өдөр таарч, металлын захаа хааснаар эрэлтэд нөлөөлжээ. Ажилгүйдлийн төвшний үзүүлэлтээс гадна аж үйлдвэрлэлийн идэвхжлийн индекс сул гарсантай холбоотойгоор АНУ- ын эдиин засгиин хэтиин төлөв санаа зовоож эхэлсэн бөгөөд түүхий эдийн үнэ энэ хоногт ч үргэлжлэн уруудна гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ улирлынх нь хувьд бодвол зэсийн үнэ өсөх ёстой гэж зарим нь үзэж байгаа аж. АНУ-ын өнгөрсөн сарын ажилгүйдлийн төвшин 7.6 хувьд хүрч буурсан үзүүлэлттэй гарсан ч ердөө 88 мянган ажлын байр шинээр бий болсон нь маш хангалтгүй тоо юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын хувьд таамаглаж байснаас хавьгүй өндөр буюу 268 мянган ажлын байр шинээр бий болсон учир гуравдугаар сард наанадаж 200 мянгаар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байжээ. Тиймээс ч 88 мянга гэдэг тоо дэлхийн хамгийн том эдийн засаг эргээд суларч байна гэсэн “аюул"-ын дохиог илгээж байна.
Т.Хулан




















































