1990 оны дөрөвдүгээр сарын долооны өдөр Монголын АН Улсын дээд шүүхэд бүртгүүлэн “төрсний гэрчилгээ”-гээ авч байсан түүхтэй. Өчигдөр АН-ын 23 насны төрсөн өдөр тохиосон билээ. Харин энэ өдөр тус намын дарга Н.Алтанхуяг төөрөөд явж байв. Хил хамгаалах Ерөнхий газрын мэдээлснээр “Хилийн 0252 дугаар ангийн эрлийн бүлэг дөрөвдүгээр сарын 8-ны шөнийн 01.30 цагт Улаанбаатар хотоос хөдөлж 04.00 цагийн орчим Бурхан халдун ууланд очсон байна. Эрлийн бүлгийн ажиллагаа өглөөний 06.30 минутад эхэлж, өнөөдөр 10.00 цагийн орчимд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон хамт явсан хүмүүсийг нь Бурхан халдун уулын энгэрээс олсон.
Намынхаа төрсөн өдрөөр төөрсөн дарга дөнгөж сая Улаанбаатар хотод нисдэг тэргээр ирсэн бөгөөд одоо хоёрдугаар эмнэлэгт үзүүлж байна. Тэрбээр үдээс хойш ажилдаа ирэх бололтой.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг бямба гарагт Бурханхалдун ууланд авирахаар явсан юм. Тэрбээр ням гаригийн өглөө авиралтаа эхлэн үдээс хойш бууж ирэх төлөвлөгөөтэй байсан боловч цаг агаар гэнэт муудсанаас уулнаас бууж ирээгүй байна.
Д.Идэр





















































Сэтгэгдэл (7)