
Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:
Боловсролын удирдлагын онол, арга зүйн мэдлэгтэй
Менежмент, эрх зүйн зохих мэдлэгтэй
Хуульт ёс, хууль хүндэтгэх, удирдлагын болон мэргэжлийн ёс зүйн зөрчилгүйн баталгаа, тодорхойлолттой
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
1. Олон улсын харилцааны сургуулийн захирал
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Олон улсын харилцаа, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр дээд мэргэжилтэй
Туршлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа
Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
2. Газарзүй, геологийн сургуулийн захирал
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Газарзүй, геологи, байгалийн ухааны чиглэлээр дээд мэргэжилтэй
Туршлага: Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас дээш жил ажилласан, олон улсын хэмжээний сургалт, судалгааны ажилд идэвхитэй оролцож байгаа
Ур чадвар: Нийтлэг гадаад хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, удирдан зохион байгуулах, манлайлах чадвартай
Бүрдүүлэх материал:
Төрийн албан хаагчийн анкет;
Боловсролын болон эрдмийн зэрэг, цолны диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
Монгол Улсын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
Ажил байдлын, мэргэжлийн болон удирдах ажил эрхлэх ур чадварын талаар тодорхойлолт /битүүмжилсэн/;
Бүтээлийн жагсаалт;
Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
Сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр /5 хуудас/
Бүртгэл: 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 09.00 цагаас 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байрны 201 тоот өрөөнд бүртгэлийн материал хүлээн авна.
Сэтгэгдэл (1)