Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэрэг давж заалдаад Нийслэлийн шүүх дээр хянагдаж байгаа юм байна.

Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэрэг давж заалдаад Нийслэлийн шүүх дээр хянагдаж байна. Хууль бус лицензтэй холбоотой авлигын энэхүү хэрэгт АМГ-ын дарга асан
Д.Батхуяг, АМГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга
Т.Даваацогт, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н.Бар-Ирээдүй
нарыг буруутган шалгасан. Энэ хэргийн талаар
АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат хэлэхдээ, "106 лиценз гэдэг нэлээн том талбайг хамарч байгаа. Үүнийг бүгдийг хүчингүй болгосон. Учир нь тэдгээр 106 лицензийг дахин олгохдоо заавал сонгон шалгаруулалтаар олгох байсан. Өөрөөр хэлбэл дуусгавар болж, цуцлагдсан эсвэл лиценз эзэмшигч өөрөө лицензийг буцаагаад өгсөн ийм лицензүүдийг заавал сонгон шалгаруулалтаар олгох хуультай. Гэтэл бүгдийг нь сонгон шалгаруулалтгүй олгосон учир хүчингүй болгосон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (5)