
Шалгалтаар аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн худаг, насосны болон дамжуулах станц гээд нийт 2347 дээжид хими нян судлал, хүнд металлын шинжилгээ хийж үнэлгээ өгсөн байна.
Түүнчлэн Туул голын усны эрүүл ахуйн бохирдол Сонгинын гүүр орчмын уснаас эхлэн эрс ихэсч бохирдлын дөрөвдүгээр зэргийн ангилалд хамаарч байгаа аж.
Тиймээс хүн амын ундны усны бохирдолтой, химийн хорт бодис өндөр илэрсэн говийн аймгуудын гучаад сумдын гол мөрнүүдэд олон улсын шаардлагад нийцсэн технологи бүхий шүүх төхөөрөмжийг тавих, хатуулаг хэмжээ нь их гарсан стандартын шаардлага хангахгүй ундны усыг зөөлрүүлэх төхөөрөмжийг суурилуулах, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжгүй байгаа аймгуудад тус төхөөрөмжийг байршуулах шаардлагатай байгаа тухай мэдээллээ.
