НОБГ-аас залуучуудын үйлчлүүлдэг караоке баар, үйлчилгээний газруудыг галын хамгаалалт хийгээгүй шалтгаанаар хаагаад байгаа.

НОБГ-аас залуучуудын үйлчлүүлдэг караоке баар, үйлчилгээний газруудыг галын хамгаалалт хийгээгүй шалтгаанаар хаагаад байгаа. Тэгвэл хаагдсан 20 газрын долоо нь одоогоор зөрчил дутагдлаа арилгаж үйл ажиллагаандаа оржээ. Энэ долоон газар чухам ямар газар байсныг НОБГ-аас нууцалж, мэдээлэл өгөөгүй юм. Харин “Улаанбаатар Палас”-ыг хаах байсан ч тоглолтын билет нь урьдчилан зарагдсан учир өнөөдөр хаах юм байна.НОБГ-ын шалгалтаар 19 субьектыг 2.760.000 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авчээ. Шалгалтын дүнгээс үзэхэд шалгалтад хамрагдсан олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагуудын 75 хувь нь хулгай, гадны гэмт халдлагаас сэргийлж бэлэн байдлыг хамгаалсан байжээ. Мөн зөвхөн ашиг, орлогоо нэмэхдээ анхаарч барилгын давхруудад байрлах лангуунуудын тоог нэмэн зам гарцаа нарийсган бараа материал байрлуулсан боловч Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчсөн байжээ. Шалгалтаар илрүүлсэн 461 зөрчлийн 238 буюу 50 хувийг арилгуулжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)