зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

НОБГ-аас хэвлэлийн хурал хийлээ

2013-4-12
0
ЖИРГЭХ
Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
DSC_0128    Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Гал түймрийн тоо ихэсчээ
НОБГ-аас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ сарын байдлаар улсын хэмжээнд нийт  1064 удаагийн гал түймэр гарч, 5.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт 31 хүн өртөн нас баржээ.  Мөн 16 хүн түлэгдэн гэмтсэн байна. Онцгой байдлын албаны гал сөнөөгчид 354 хүний амь бие, төр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 11.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалаад байгаа аж. Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 12.3 хувь, гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 88.5 хувиар тус тус өссөн байна. Гал түймрийн тоо буурахгүй байгаа нь нэг талаараа хүн амын механик өсөлт, хот хүрээгээ тэлж байгаатай холбоотой юм.
Сонирхуулахад, Статистик үзүүлэлтээр үзэхэд Улаанбаатар  2009 онд 1.196.797 хүн амтай  байсан бол 2012 онд 1.318.150 хүн амтай болж гурав хүрэхгүй жилд 122 мянга буюу  нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээгээр нэмэгдсэн байна.

Гурван том хүн, хоёр хүүхэд шатжээ

    Онцгой байдлын албаны албан хаагчид энэ жилд хэдийгээр 354 хүний амь нас аварч чадсан ч эрдэнэт хүний амь нас эрсдсэн, гал түймэрт гэр бүлээрээ өртсөн эмгэнэлт явдал сүүлийн үед гарсаар байгаа.
Тухайлбал, энэ сард Нийслэлийн сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны задгайд иргэн Э-н  таван ханатай гэр шатаж, гурван том хүн, 0-5 насны гурван хүүхэд нас баржээ.
Мөн Дархан-Уул аймагт иргэн Б-гийн байшин шатаж, нэг том хүн, хоёр хүүхэд нас барсан.
Нийслэлд төдийгүй орон нутагт галын аюулаас болж эд  хөрөнгөөрөө хохирч буй өчнөөн тохиолдол байгаа юм.

Аж, ахуйн нэгжүүдийг шалгалаа

    НОБГ-аас сүүлийн хоёр сарын хугацаанд байгууллага, аж, ахуйн нэгжид тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Хүн олноор цуглардаг үзвэр үйлчилгээ, худалдаа, баар цэнгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалт явуулах” удирдамжийг батлуулан шалгалтыг хоёр үе шаттайгаар төв, орон нутагт зохион байгуулан ажиллажээ.
Уг шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ-тай хамтран зохион байгуулсан байна. Нийт 85 обьект хамрагдаж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 276 зөрчил дутагдлыг илрүүлжээ. Галын аюулгүй байдлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.4, Гал түймрийн улсын хяналтын дүрмийн аравдугаар  зүйлийн 10-ын заалтыг үндэслэн шалгажээ. Шалгалтаар гал түймэр гарах аюултай нөхцөл бий болсон, гарсан тохиолдолд хохирол багатайгаар унтраах бололцоог бүрэн хангаагүй, иргэд үйлчлүүлэгч нарын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас олон хүний амь нас, эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй нийт 20 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа явуулах, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох арга хэмжээ аваад байгаа аж.


Нийслэлчүүдийн ордог  газрууд хаагдав


  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ШӨХТГ, НОБГ хамтран нийт 85 обьектод шалгалт хийжээ. Шалгалтаар олон хүний амь нас, эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй нийт 20 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоожээ.
    Эдгээр байгууллагын үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг ашиглахыг хэсэгчлэн буюу бүрмөсөн зогсоох арга хэмжээ аваад байгаа юм.
Үүнд "Метро полис" караоке баар, "Эргэн дурсахуй" диско баар, нүхэн гарц доторх "Вальют" арилжааны цэг, “Тумбааш” худалдааны төв, “Барс Импекс” ХХК-ийн "Барс-1" худалдааны төв, Сохо ХХК-ийн Гүүрэн байгууламж үйлчилгээний төв, "Дурсамж" караоке баар, “Амрита” диско клуб, “Соёмбо” сүлжээ кино театр, Баянзүрх бөөний худалдааны төв, "Сандей" плаза худалдааны төвийн зүүн жигүүрийн хэсэг, "Мишээл Экспо" Групп ХХК-ийн Үзэсгэлэнгийн танхим зэрэг газрын үйл ажиллагааг  зогсоогоод байна. Эл байгууллагууд сүүлийн 4-5 жил дараалан явуулсан хяналт шалгалтаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн өгсөн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэлд заагдсан зөрчлүүдийг арилгах талаар тодорхой ажил төлөвлөж зохион байгуулаагүй, галын аюулгүй байдлыг хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.
Ингэснээр олон хүний амь нас, эд хөрөнгөнд ихээхэн хэмжээний хохирол учирч болзошгүй аюулаас сэргийлж байгаа гэж НОБГ-аас мэдэгдлээ.

"Улаанбаатар" паласыг өнөөдөр хаана
   
    НОБГ-аас залуучуудын үйлчлүүлдэг караоке баар, үйлчилгээний газруудыг галын хамгаалалт хийгээгүйн улмаас хаагаад байгаа. Тэгвэл хаагдсан 20 газрын долоо нь одоогоор зөрчил дутагдлаа арилгаж үйл ажиллагаандаа оржээ. Энэ долоон газар чухам ямар газар байсныг НОБГ-аас нууцалж, мэдээлэл өгөөгүй юм. Мөн “Улаанбаатар Палас”-ыг хаах байсан ч тоглолтын билет нь урьдчилан зарагдсан учир шууд хааж чадалгүй байсаар өнөөдөр хааж байгаа юм байна.  Тиймээс өнөөдрөөс Улаанбаатар Паласын ХХК-ний үзвэрийн танхим ажиллахгүй юм. Тэд хэдийд зөрчил дутагдлаа бүрэн арилга тэр үед нээх шийдвэр гарчээ. Мөн НОБГ-ын шалгалтаар 19 субьектыг 2.760.000 төгрөгөөр торгож, захиргааны арга хэмжээ авчээ.

Шалгалтын үр дүн

    Шалгалтын эцсийн дүнгээс үзэхэд шалгалтад хамрагдсан олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагуудын 75 хувь нь хулгай, гадны гэмт халдлагаас сэргийлж бэлэн байдлыг хамгаалсан мөн зөвхөн ашиг, орлогоо нэмэхдээ анхаарч барилгын давхруудад байрлах лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан боловч Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчсөн байжээ.  35 хувь нь галын аюулгүй байдлыг хангуулах дүрэм, нормын шаардлагыг хангаагүй, олон хүний амь нас, эд хөрөнгө гал түймэрт өртөх нөхцөл бүрдсэн, галын аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй байжээ. Шалгалт явуулснаар илрүүлсэн 461 зөрчлийн 238 буюу 50 хувийг арилгуулж ажиллажээ.
Одоогоор иргэдээс манай газрын нээж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаа аж. Гэхдээ НОБГ-аас “Бид бүх зөрчлийг арилгасны дараа нээнэ.  Удаа дараа сануулга өгч байсан ч зөрлөө арилгахгүй байсан. Маш олон хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой асуудал яригдаж байгаа шүү дээ” гэв.
Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ***** (202.9.47.130)
    Sain bna.Zurchiltei bol haah l ychirtai.Hyyli durem jyram heregjij bnashu..ene zasgiin gazriin ued.Tegsen yu gesenbe..ogtsryylna gesenu.Yasan gej terve..Hyyli,durem,jyram heregjdeg bolson ychraas teru esvel MAN,MAHNiinhand taalagdahgui bnay..
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    21 цаг 11 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    21 цаг 23 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    23 цаг 6 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    23 цаг 6 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    23 цаг 6 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    23 цаг 6 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК