
Сайд Х. Баттулга Испани улсын Пуэртоллано хот дахь "Элкогаз" үйлдвэрт зочлов. Энэ үйлдвэр нь германы "Тюссен Крупп Удэ" компанийн нүүрсийг синтетик хий буюу газ ( СО/Н2 ) болгож хувиргадаг технологийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Энэхүү 1998 онд байгуулагдсан Уде компанийн PRENFLO™- хийжүүлэх төхөөрөмжийг ашиглан нүүрснээс синтетик хий гаргадаг үйлдвэр нь одоогоор Европ тивд ажиллаж байгаа энэ төрлийн цорын ганц үйлдвэр болно.
Сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид мөн Дуйсбург хотод ажилладаг Тюссен Крупп Удэ компанийн технологиор баригдсан коксын үйлдвэрт зочлов. Чулуу нүүрсийг боловсруулж, кокс үйлдвэрлэдэг энэхүү үйлдвэр нь германы коксын орчин үеийн томоохон үйлдвэр бөгөөд Тюссен Крупп ХК-ний гангийн үйлдвэрүүдийг коксоор хангадаг болно.
Мөн түүнчлэн төлөөлөгчид Парис хотноо "Air Liquide" Эрликвид компанийн удирдлагатай уулзаж ярилцав. "Эрликвид" компани нь францын компани бөгөөд Фишер- Тропишийн нүүрс шингэрүүлэх технологи эзэмшсэн германы "Лурги" компанийг худалдан авсан, толгой компани болно. Эрликвид компани нь дээрх хийжүүлэх процесст хэрэглэгддэг агаар задлагч тоног, төхөөрөмжийг үйлдвэрлэж, нийлүүлдэг ба энэ технологийг монголд нийлүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Сайд Х.Баттулга Франкфурт Майн хотод зочилж, "Лурги" компанийн удирдлагатай уулзаж, дээрх компанийн технологийн талаар ярилцав. Лурги ХХК-ийн технологийг ӨАБНУ-д Сасол ХК ашигладаг ба тэд хүрэн нүүрснээс дизель үйлдвэрлэж байгаа болно. Мөн АНУ-ын Хойд Дакодад хийжүүлэх үйлдвэрийг бариад байгаа болно.
Ийнхүү Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Европын технологийн томоохон компаниудад зочилж, орчин үеийн техник, технологийг үзэж, монголд нэвтрүүлэх талаар ярилцсан нь ихээхэн чухал ач холбогдолтой ажил болов.
Сэтгэгдэл (3)