
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэрсийг дэвшүүлэх хугацаа энэ сарын 22-ноос эхэлж, ирэх тавдугаар сарын 2-нд дуусах юм. Одоогийн байдлаар МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын нэр дуулдаж байгаа. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл Д.Тэрбишдагва, Л.Цог нарыг нэр дэвшүүлж магадгүй гэсэн таамаг байна. Харин АН-ынхны нэрс одоо хэр тодорхойгүй байгаа ч одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлж магадгүй гэсэн яриа байгаа. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 7-ноос өмнө нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд ирүүлнэ. Ингээд тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн хүн өрсөлдөх нь тодорхой болох юм байна.