
Энэ жил 42000 орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлнэ гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа бөгөөд бүртгэл өнөөдрийн байдлаар 98 хувьд хүрчээ. Гэвч шалгалт дуусахад ердөө гуравхан хоног үлдээд байгаа тул бүртгүүлж амжаагүй сурагчдыг даваа гаригийн 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэхийг БҮТ-ийн ажилтнууд сануулж байна. Ирэх даваа гариг хүртэл БҮТ уртасгасан цагаар ажиллах юм. Мөн бүртгүүлэх явцад хувийн мэдээллээ дутуу, буруу оруулснаас засуулах шаардлага гарсан болон хичээл нэмж бүртгүүлэхийг хүссэн шалгуулагчдын хүсэлтийг тавдугаар сарын 1 хүртэл хүлээн авах ажээ.