Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл дуусна. Энэ жил 42 мянга орчим хүүхэд ЭЕШ-д
бүртгүүлсэн гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс
гаргаад байгаа юм байна.

Өнөөдөр ЭЕШ-ын бүртгэл дуусна. Энэ жил 42 мянга орчим хүүхэд ЭЕШ-д бүртгүүлсэн гэсэн урьдчилсан тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргаад байгаа юм байна. Бүртгүүлж амжаагүй сурагчдыг өнөөдөр 18.00 цагаас өмнө амжиж бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн, Боловсролын үнэлгээний төв уртасгасан цагаар ажиллах байгаа бөгөөд бүртгүүлэх явцад хувийн мэдээллээ дутуу, буруу оруулснаас засуулах шаардлага гарсан болон хичээл нэмж бүртгүүлэхийг хүссэн шалгуулагчдын хүсэлтийг ирэх сарын 1-нийг хүртэл хүлээн авах ажээ.