
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хилийн боомтын шинэчлэл”–ийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Замын-Үүд-Эрээн хил хоорондын нэвтрэх чадлыг сайжруулах, авто замын хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр 33 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын томоохон ажил эхэллээ.
Ачааны автомашин шалган нэвтрүүлэх цогцолбороос гаалийн хяналтын талбай хүртэлх 2,3 км замыг энэ оны 6-р сарын 15-ны дотор, цаашилбал төмөр замын шилжүүлэн ачих талбай хүртэлх 8,7 км замыг 10-р сарын 15 ны дотор тус тус барьж ашиглалтанд оруулах хатуу гэрээг хоёр тал тохиролцон байгуулсан юм байна.
Сэтгэгдэл (1)