
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хэлэлцэгдэж гишүүд асуулт хариулаа өгч дуусах үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. УИХ-ын даргын зүгээс МАН-ын бүлэгт завсарлага өгч завсарлага ажлын тав хоногт багтах болж буйг дуулгалаа. Ингэснээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай асуудлыг УИХ-аар ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Эхний асуудал дээр цөөнхийн бүлэг завсарлага авсан тул хоёр дахь асуудал болох УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудал руу орлоо.